Хятадуудаас уучлалт гуйв
“АВС” агентлагийн шууд эфирээр “Их гүрнийг гутаан доромжилсон” утгатай нэвтрүүлэг цацагдсанаас үүдэн АНУ-ын 27 мужид тархан амьдардаг хятадууд эсэргүүцлийн жагсаал өрнүүлээд байгаа. Уг хэрэг явдалтай холбогдуулж Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Чин Ган “Арьсны өнгөөр ялгаварлах болон үндэстэн ястнуудын хооронд нэгнийгээ үзэн ядах өшөө хорслыг бий болгосонд “АВС” агентлагийн удирдлагуудад харамсч буйгаа илэрхийлж байна. Та бүхэн шүүн тунгаахгүйгээр, Хятад улсын нэр хүндийг дэлхийд унагаасан үйлдлээсээ нэн даруй уучлалт хүсч, өршөөл гуйхыг шаардаж байна” гэж мэдэгджээ.
Энэхүү мэдэгдлийн дараа “АВС” агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Хопе Хартман “Хятад улсаас уучлалт хүсч байна. Өнөөдрөөс эхлэн нэвтрүүлгийг хянах дүрмийг чангатгаж, хойшид Хятадуудыг доромжилсон үг хэллэг дахин гаргахгүй гэдгээ амлан “АВС.com” сайтадаа мэдэгдлээ байршуулсан” хэмээгээд эсэргүүцлийн жагсаалаа зогсоохыг тэднээс хүссэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ