Дундговь нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбогдов

img

Дундговь аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай авто зам өчигдөр ашиглалтад орлоо. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны төлөвлөгөөнд туссан зургаан аймгаас гурав нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож байгаа юм.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн нийт 300 шахам км замын ажлыг 2009 онд эхлүүлсэн ба үлдээд байсан 104 км замын санхүүжилтэд зориулан Чингис бондын хөрөнгөөс 49.2 тэрбум төгрөг гаргаж, жилийн дотор барьж дуусгаж байгаа юм. Авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр үндэсний гурван компани, Хятадын хөрөнгө оруулалттай нэг компани хамтран ажиллажээ.

Энэ замыг дагаж олон сум нийслэлтэйгээ автозамаар холбогдож байгаа нь орон нутгийн хөгжилд том түлхэц өгч байгаа юм.

Засгийн газар энэ онд Дорнод, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Дундговь аймгуудыг нийслэлтэй холбосон нийт 1600 км авто зам тавьж дуусгахаар зорьж байгаа ба говийн бүсийн дараагийн замыг удахгүй хүлээн авах юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
bi sariin umnu ter zamaar yavsan. ajil, buteen baiguulalt sain yavj baisan. ashiglatad orson gesen medeelliig sonsood ih saihan b.a. udahgui umnugovi oroh baihaa. sain baina lee. amjilt
2013-11-12
ghafhhdfh:
itgej bolnooooooooooooooooooo
2013-11-12
irgen :
bayar hurge mash sain ajillaj bna shuu chanart itgej boloh bolov uu
2013-11-12