Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сургалт болж байна

“Хөгжлийн бэрхшээл ба хөгжлийн төлөөх олон улсын хөдөлгөөн” сэдэвт сургалт Туушингийн 5 давхарын хурлын танхимд зохиогдож байна. Энэхүү сургалтыг Ази Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв"-ийн гүйцэтгэх захирал Аки Ниномия удирдан явуулж байгаа аж.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2012 оны байдлаар манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй 92 мянган иргэн байгаагаас 74.2 мянга нь хөдөлмөрийн насных. Үүнээс 22.5 мянга нь төрөлхийн, 36.5 мянга нь ердийн өвчний, 7.7 мянга нь үйлдвэрийн болон зам тээврийн ослоор хөгжлийн бэрхшээлтэй гэж бүртгэгджээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих, оролоог хангах, хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, тэдний амьжиргааны түвшинг баталгаажуулах асуудал нь Монгол Улсын төрийн бодлогын нэг хэсэг байх ёстой.
Иймд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, соёлын арга хэмжээ нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль”, “Нийгмийн даатгалын тухай хууль”, “Нийгмийн халамжийн тухай хууль”, “Эрүүл мэндийн тухай хууль”, “Боловсролын тухай хууль”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газраас баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох шийдвэр, дүрэм журмыг баримтлах нь чухал гэдгийг оролцогчид онцолж байна
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ