Сарын хугацаатай онц байдал зарлав
Филиппиний Ерөнхийлөгч Бенигно нэг сарын хугацаанд онц байдал тогтоосон тухайгаа мэдэгдэв. Хайян далайн хар шуурганы улмаас 10 мянган хүн амь үрэгдэж, олон мянган хүн орон байраа алдаж, үерийн гамшигт нэрвэгдээд байгаа юм. Далайн хар шуурганы гамшигт Лейте, Самр мужийн 90 хувь нь сүйдэж зам, гүүрүүд эвдэрсэнээс болж тусламжийн цуваа иргэдэд хүрэхэд хүндрэлтэй болжээ. Улаан загалмайн нийгэмлэгийн судалгаагаар Филиппинд есөн сая хүнд хоол хүнс, цэвэр ус, орон байрны тусламж үзүүлэх шаардлагтай гэнэ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “НҮБ-ын хүмүүнлэгийн 1000 гаруй ажилчин ДЭМБ-ын салбар хүмүүнлэгийн байгууллагыхан улс орнуудын өгсөн хандивыг маргааш хүрэлцэн ирэх болно. Филиппиний ард түмэнд туслахаар дэлхийн 20 гаруй орон тусламжийн санг бий болгож, чамлахааргүй мөнгө, хандив цуглуулсан байгаа. Тэднээс дурьдахад, Австрали улс 9.4 сая ам.долларын тусламж, Хятад 200 мянган ам.доллар, Европын холбоо комиссоос гурван сая евро, Индонез нисдэг тэрэг, ундны ус, хоол хүнс, цахилгаан үүсгүүр, эм тариагаар, Япон 25 эмнэлгийн ажилтан, Шинэ Зеланд 2.15 сая доллар, Тайвань 200 мянган ам.доллар, Их Британи 15 сая ам.долларын тусламжийн бараа, АНУ 180 тэнгисийн цэрэг, ус, хоол хүнс, НҮБ онцгой байдлын тусламжийн сангаас 25 сая ам.долларыг Филиппин хандивласан. Энэхүү хандив танай ард түмэнд бага ч гэсэн туслах болон гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ