Жүжигчин Ж. Жамьяансүрэнгийн хагалгаанд 45 сая төгрөг хэрэгтэй болжээ
“Мөрөөдөл биелдэг” нэвтрүүлгийн уран бүтээлчид МУГЖ Л.Жанчивдорж агсны хүү найруулагч, жүжигчин Ж.Жамьяансүрэнг бөөр шилжүүлэн суулгах мэс засалд оруулахаар БНСУ-руу энэ сарын 25-нд явахаар төлөвлөсөн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ. Тэвдсэн нэгэндээ халуун сэтгэлээрээ тусладаг бүх монголчуудыг энэхүү хандивын арга хэмжээнд сайн дураараа нэгдэхийг хэсэг уран бүтээлчид уриалсан юм.
Ж. Жамьяансүрэн нь 2009 оноос бөөрний дутагдалд орж бөөр солих мэс засалд БНСУ-д яаралтай орох шаардлагатай байгаа юм. Энэ өртөг өндөртэй мэс засалд орохоор тэрээр нэвтрүүлгийн багийнхантай хамт Солонгос улсыг зорихоор бэлтгэл ажилдаа ороод байна.
Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтэй БНСУ-н Wonkwang их сургуулийн Wonkwang эмнэлэг хамтран ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн зүгээс тодорхой хөнгөлөлт/ 50 хувь/ дэмжлэг үзүүлж байгаа аж. Тиймээс одоо хагалгаа, эмчилгээний зардал 45 сая төгрөг хэрэгтэй байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ