Оросууд биднийг басамжилсан гэжээ
Польшийн “Залуус” хөдөлгөөний гишүүд тусгаар тогтнолын баяраар Варшав дахь ОХУ-ын Элчин сайдын яам руу дайрч, нэг хүнийг гэмтээж, хэд хэдэн автомашиныг шатаасан байна. Тус хөдөлгөөний тэргүүн Игорь “Бид анхандаа тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж, явган аялал хийхийг хүссэн юм. Хүчирхийллийг огтхон ч хүсээгүй. Харин ОХУ-ын элчин сайдын яамны урдуур алхаж байхад, тэнд байсан оросууд биднийг басамжилж байхыг сонсоод өөрийн эрхгүй ийм үйлдэл хийлээ. Ямар ч хариуцлагыг хүлээх болно” гэжээ.
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск “Бид эх орныхоо тусгаар тогтнолын баярын өдрөөр ингэж Польш улсынхаа нэр хүндийг унгаасан “Залуус” хөдөлгөөний бүх гишүүнд хариуцлага хүлээлгэх болно” гэсэн мэдэгдэл хийсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ