А.Бакей: Р.Амаржаргалын өргөдлийг төсөв батлагдсаны дараагаар хэлэлцэнэ
Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдөл өгөөд байгаа. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас зарим зүйлийг тодрууллаа.
6

-Эрхэм гишүүн хуульд заасан үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөөд байна. Хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Өргөдөл өгснөөс хойш төд хоногийн хугацаанд хэлэлцэнэ гэсэн хуулийн заалт зохицуулалт байхгүй.Ирэх оны төсвийг баталсны дараагаар хэлэлцэнэ.
6
-Энэ долоо хоногт амжих болов уу?
-Энэ долоо хоногт хэлэлцэж амжихгүй. Ирэх долоо хоногоос энэ асуудлыг хэлэлцэх байх.
6
- Р.Амаржаргал гишүүн 6,6,3-д зааснаар гэж үндэслэлээ тайлбарласан байсан. Яг ямар заалт вэ?
-Хүндэтгэн үзэх шалтгаанаар гэсэн заалт. Энэ шалтгаанаа гишүүн өөрөө тайлбарлах байх.
6
-Р.Амаржаргал гишүүний хувьд тойргоос сонгогдсон. Хэрвээ гишүүнээс чөлөөлсөн тохиолдолд тойрогт нөхөн сонгууль явагдах уу?
-УИХ-ын гишүүний өргөдлийг байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцээд, хэрвээ нэгдсэн чуулган дээр гишүүдийн олонх нь өргөдлийг нь дэмжсэн шийдвэр гаргавал 14 хоногийн дараагаар нөхөн сонгуулийн тухай яригдана.
6
-Р.Амаржаргал гишүүн намынхаа гишүүдтэй хариуцлага тооцохгүй байна. Хариуцлага нэхээд энэ өргөдлийг гаргасан болов уу гэсэн таамаглал гадуур байгаа. Тойргоос сонгогдсон хүн намынхандаа гаргасан хандлагаар гишүүнээсээ татгалзаж байгаа бол хүндэтгэх шалтгаанд тооцогдох уу?
-Хүндэтгэх шалтгаан гэдэг дээр ямар тайлбар хэлэхийг мэдэхгүй байна. Яагаад гэвэл өргөдөлдөө тодорхой бичээгүй, хуулийн заалтыг л бичсэн байгаа. Ер нь тойргоос сонгогдсон гишүүн гэдэг цаана нь маш олон сонгогчийн хүндэтгэл байгаа. Хэдийгээр улс төрийн үүднээс дээрх шийдвэрийг гаргаж байгаа ч гэсэн сонгогчдын саналыг бас харгалзах байх. Нөгөө талаар намын хамт олны хүрээнд ч яригдах асуудал юм.
6
-УИХ-ын гишүүнээсээ татгалзсан тохиолдол өмнө нь гарч байсан уу?
-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан юм билээ. Ц.Шаравдорж УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт тавиад. Харин УИХ-ын гишүүд дэмжээгүй. Тийм учраас эцсийн шийдвэр УИХ-ын нэгдсэн чуулганаас гарна.
6
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ