Банкуудад 80 сая юань худалджээ
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Харин төв банк энэ удаагийн арилжаагаар 80 сая юань худалдаж, валютын захад юань нийлүүлэв. Сүүлийн гурван арилжааны туршид банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч ийнхүү Монголбанкнаас нийлүүлсэнгүй. Өнөөдрийн байдлаар төв банкны зарласан ханш ам.доллар 1723.89 төгрөг, юань 283.01 төгрөг байна.
11 дүгээр сарын 12-ны өдөр Монголбанк банкуудад 23.5 сая ам.доллар, 3 сая юанийг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ