Чин Ван М.Хандоржийн өргөө-цогцолборыг музей болгоно
Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчдын нэг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд Чин ван Мижиддоржийн Ханддоржийн амьдрал, үйл ажиллагаатай холбоотой түүхэн дурсгалт байшин Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт байдаг. 2011 онд тохиох Дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан энэ өргөө-цогцолборыг Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей болгож, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгон ашиглахаар боллоо. Цогцолборыг сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгийг гадаад дотоодын тусламж, төслөөс гаргахаар шийдвэрлэв. Чин ван М.Ханддорж энэ байшинг өөрийн хөрөнгөөр бариулж 1913-1915 онд амьдарч байжээ. 1915 оноос хойш түүний хүү Х.Жамбалдоржид шилжсэн бөгөөд Ардын засгийн эхний жилүүдэд буюу 1922 он хүртэл Хичээнгүй сайд Б.Цэрэндорж амьдарч байсан түүхтэй. Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ