188.4 тэрбумыг “Хүүхдийн мөнгө”-нд зориулжээ
Манай улсын халамж хүртэгчдийн хувь нэлээд өсөлттэй гарчээ. Энэ оны эхний арван сарын байдлаар Нийгмийн халамжийн сангаас 196.2 мянган хүнд 109.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тэтгэвэр тэтгэмж авагчдын тоо 18 мянган хүн буюу 10.1 хувиар, олгосон мөнгөний хэмжээ 17 тэрбум буюу 18.3 хувиар өссөн аж. Харин “Хүний хөгжил” сангаас 18 хүртэлх насны 988.3 мянган хүүхдэд 188.4 тэрбум төгрөгийг олгожээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ