Европын Комиссын Ерөнхийлөгч манай улсад айлчилна

img

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын Комиссын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозо энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн  Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозотой уулзана.Түүнчлэн айлчлалын үеэр ноён Ж.М.Баррозо Монгол Улсын Их Сургуулийн багш, оюутнуудад лекц унших юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ