Чингисийн үлдээсэн дээд тувачууд Хятадад байдаг

img

Манай өмнөд хөршид 2500 орчим тува амьдардаг. Оросын тувачуудын адил үндэсний баяр Шагааг тэмдэглэдэг, бурхны шашинтнууд. Бараг хүн бүр монгол, казах, хятад хэл мэддэг. Хятадын тувачууд оросынхоос харьцангуй сайн уламжлал, ёс заншлаа авч үлдсэн. Шагаа нь тэдний шинэ жил бөгөөд бэлтгэл ажил, шинэ оноо угтах, баярлах зэрэг нь бараг хагас сар үргэлжилдэг. Баярынхаа үеэр хонь гаргахдаа тува аргаар буюу “озээр” голыг нь тасалдаг бол  харин бусад өдөр казахууд шиг хоолойг нь хэрчдэг байна. Мөн энэ л баярынхаа үеэр нум сумаар харвадаг. Морь унаж, хуреш бөхөөр барилддаг.

6

Шагааг угтаж гэрийн бүх тоос шороог арилгаж их цэвэрлэгээ хийдэг. Баярын өдөр хамгийн хүндэт зочноосоо эхэлж айлчилдаг. Гэр бүрт тухайн айлын хүргэн эсвэл залуу эр үхрийн шаант хугалж  хурайлдаг уламжлалтай. Хурайлах дуунаар муу муухайг хөөж байна гэж үздэг. Шинэ оны анхны нар мандмагц ахмад настнуудынхаа  тохойг нь өргөж золгодог.

Эдгээр иргэд Хятадын Шинжаан-Уйгарын  баруун хойд талаараа Казахстантай хиллэдэг Алтайн аймагт багтдаг. Алтайн уулсын уул-талын бүс нутаг юм. Энд тувачуудаас гадна хятад, казах, дунсиан, монгол, уйгарчууд амьдардаг.

6

Хятадууд Оросын тувачуудыг Дээд тувагийнхан гэж нэрлэдэг. Тэд өөрсдийгөө мончоог буюу алтайн тувачууд гэдэг байна. Домгоор бол Чингис хааны цэргийн дарга нарын үлдээсэн үр сад гэдэг. Тэдний ихэнх нь монгол нэртэй. Төрөхөд нь өгсөн эцэг, эхийнхээ нэрээр нэрлэгддэг. Овог гэж байдаггүй. Харин ургийн овог нь хойук, иргэд, чаг тува, ах соян, харасал, хар тош, хойт, танды гэсэн хэдхэн аймагт хуваагддаг. Хүүхдүүд нь монгол, казах, хятад сургуульд явдаг. Монгол сургуульд нь хуучин монгол бичиг заадаг. Монгол бичгийг тэдний аялга хэл зүйд  таарсан гэж ярьдаг байна.

6

Хятадын тувачууд мал аж ахуй эрхэлдэг ч малынх нь бэлчээрийг тутарганы талбай болгосон тул бэлчээргүй болж байгаа. Мах идэх дуртай. Уламжлалт цагаан идээ, ааруул, хуруудаа хэрэглэдэг. Сүүтэй цай өрөмтэй уудаг. Зун “хар архи” хэмээн нэрлэдэг сүүний нэрмэлээ уудаг.Тэд олон хүүхэд төрүүлдэг байсан ч Хятадын хуулийн дагуу бага ястнууд нэг гэр бүл хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг хуулийг дагах болжээ.

6

Хүүхдийн даахийг үргээдэг заншлаа хэвээр хадгалан үлдээсэн. Үүнийгээ тэд хатуу чанга хяналттай байсан 1950-1960 оны үед ч чандлан авч үлджээ. Тэд Оросын Тувад ирж амьдрах сонирхолтой ч тэдэнд виз олдох нь бараг үгүй гэнэ. Их Тувад байнга оршин суух эрх авах нь дээд тувачуудын мөрөөдөл байдаг талаар Оросын сурвалжлагч “Тувагийн үнэн” сонинд бичжээ.

.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
кирилл монгол үсгээр бичиж болдоггүй юм уу
2016-09-01
зочин:
хужаатай цус холилдсон л бол тува халимаг буриад монгол ч байсан бүү оруул мэдэв үү.
2014-09-21
alimaa:
эх сурвалжаа тавьж сурах. мөн орчуулган дээрээ анхаарах. жишээлбэл, зун сүүгээ нэрж нэрмэл архи хийдэг, хятад архийг "хар архи" гэж нэрлэдэг гм http://www.tuvaonline.ru/2013/11/11/tuvincy-v-kitae-sohranili-sebya-kak-narodnost.html
2013-11-13
bayan ulgii:
ene ard tumeniig harin ulam tsuurch gazar nutaggui bolj bgaa bayan ulgii aimagtaa avchirch suurishuulj urianhain ard tumenteigee stus selbuul yaasan yum be aan,, 2500 bol mongol ulsad heregtei l humuus hari hol hazar gej bhaar tiim biz de...
2013-11-13
oirdiin huvuun erdene:
chingis-oiin uldeesn humuus bish, galdantseren avaachsan humuus. er ni bol orosuud l chingis uldeesen gej bichij baigaa bolohoos bish ted bol mongol undestnii nutag deer ee baigaa mongol undestnii l humuus shuu dee. hyatad ulsad haryaalagddag bolson humuus gej bichvel taarna
2013-11-12
oirdiin huvuun erden:
galdantseren 1720-iod onii ued enisein ehnees 3000 orchin urkh nuulgej avaachaad il havid suulgasan. ter ued takla makan haviaas bas 5000 orchin urkh nuulgej avaachsan. galdan boshigt ban tseveenravdanii ued dain samuun ih bolj hunhuch ikh taramdaad, hasaguudtai hil zalgasan gazaraa hamgaalalt muutai baisan tul uigar ba tuva nariig nuulgej irsen yum shuu dee. (ted nar daraa ni taria tairdag baisan tul taraanch gedeg ovog uussen, mongolchuud tednkiig dagaj taria taridag bolood, tedentei holildood odoogiin notonguud uussen) . 1755 onoos hoish zuungar dotor samuun uuseed daraa ni manjuud ireed hyadaj ehelsen tul eneseigees nuulgej irsen ulsiin neg heseg ni butssan. ted zuun gariin haant uls dotor baisan, bas daraa ni ongolchuudtai hamt udaan baisan tul tuva nariig bodvol origooroo baigaa baih
2013-11-12
зочин:
таншейныхнаа шмийдчих тэгээд умард солонгос туваа ........дараа бушмейн
2013-11-12
mongol hun!:
uursdiiguu yaaya gej baij bas neg hayagdsan oldson geh yastan.1 saya hujaa orj irne geed baigaa ter tal deeree anhaarlaa tavihgui bol bolohgui shuuuuuuuuuuuuu. busad tom jijig mongol garaltai ulsuud oorsdiigoo bolgood yavj baigaa. tedend sanaa zovoh, ailsah nutgarhah *rdlaga baihgui.
2013-11-12
mongol:
mongolchuud ch uul ni aguu ymaa delhiigeer tarsan mongol undestenguud bna daaa. mongol undestnuudee uriad nutag zaagaad suulgaach
2013-11-12