FIFA шилдэг гоолны санал авч эхэллээ
Дэлхийн хөлбөмбөгийн холбоо оны шилдэг гоол шалгаруулах санал авч эхэлжээ. Эдгээр арван гоолын хоёрыг эмэгтэй хүн оруулсан байна.
Бразилийн Неймар, Шведийн Златан Ибрагимович нарын гоол улирлын хамгийн гоё гоол Ференц Пушкашийн шагналд нэр дэвшээд байгаа аж. Неймар долдугаар сарын 15-нд Японд, Ибрагимович өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-нд Англид нөхөрсөг тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчдийг бишрүүлсэн сайхан гоол оруулсан юм.
Хамгийн их санал авсан гоол нэгдүгээр сарын 13-нд “Алтан бөмбөг” гардуулах ёслол дээр тодорно.Шагналын төлөө Златан Ибрагимович ("ПСЖ", Франц), Неймар ("Барселон", Испани), Петер Анкерсен ("Эсбьерг", Дани), Лиза Де Ванна ("Скай Блю", Шинэ Зеланд), Антонио Ди Натале ("Удинез", Итали), Панайотис Коне ("Болонья", Итали), Даниэль Лудуэнья ("Пачука", Мексик), Неманья Матич ("Бенфика", Португал), Луиза Несиб ("Лион", Франц), Хуан Мануэл Оливера ("Наутико", Бразил).
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ