Борлуулагчдад зориулсан сургалт болно

img

Чөлөөт өрсөлдөөний хуулиар хөгждөг зах зээлийн өнөөгийн нөхцөлд олон компани борлуулж буй бараа бүтээгдэхүүнийхээ талаар хангалттай мэдээлэл, мэдлэгтэй байдаг. Гэвч хэрэглэгчдийнхээ талаар бодит мэдээлэл муутайгаас бараа бүтээгдэхүүнээ яаж борлуулах вэ гэдэг шүдний өвчинг өдөр бүр эмчлэхээр ажилтнуудаа “чангалах” нь бий. Харин захирлууд нь өдөр бүр борлуулалтын ажилтнаасаа хэдэн төгрөгийн борлуулалт хийв, хэдэн гэрээ хийв гэсэн жижүүрийн асуултаа тавьсаар өдөр хоногийг өнгөрүүлдэг.

бйы

Технологи хөгжих тусам хэрэглэгчдийн хэрэгцээ даяаршиж үндэстэн дамнасан компаниуд нэгдсэн нэг стандартын үйлчилгээ, борлуулалтаар дэлхийг хэрж сүлжиж эхэлсэн. Өмнө борлуулалт, үйлчилгээний ажилтан зөвхөн бараагаа хүргэж өгөөд л ирэх ажлыг гүйцэтгэдэг байсан. Тэгвэл одоо хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүнийг нь хүргэж өгөөд компанийхаа мөнгийг авч ирэх үүрэг хүлээсэн хэрэглэгч, компани хоёрын хооронд мэдээллээр холбодог хамгийн том гүүр болсон байна.

чЙ

Тиймээс хэрэглэгчид ямар бүтээгдэхүүн үйлчилгээг хүсэмжилж буй илрүүлэх, зөв мэдээллийг цуглуулж, зөв хүнд нь зөв цагт нь зөв бараа бүтээгдэхүүнийг хүргэх ажлыг гүйцэтгэх борлуулалтын ажилтанаа сургах нь хамгийн чухал юм байна. Гол нь  даяаршиж буй бизнесийн орчинд өрсөлдөөнд оролцох тийм амар биш тул борлуулалт, түгээлтийн ажилтнууд, борлуулалтын менежерүүдэд зориулсан “Мастер борлуулагч” сургалтыг Монголын Лектор төвөөс зохион байгуулж байгаа аж. Энэхүү сургалт энэ сарын 14-16 ны өдрүүдэд зохиогдох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 1011-1839, 99049075 утсаар авах боломжтой юм байна.

йө

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ