Ц.Нямдорж: УИХ-ын гишүүн хүртэл мөнгө нэхэж шантаажилсан
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг хэлэлцэх үед Ц.Нямдорж гишүүн “Уул уурхайн компаниудаас мөнгө аваад, хэрэглэж дуусахаараа зам дээр нь очоод хэвтчихдэг хүмүүс бий. УИХ-ын гишүүн хүртэл үйлдвэр дээр нь гараа өргөж зургаа авахуулчихаад, дараа нь шантаажилж мөнгө нэхэж байсан удаатай. Иргэдийн хурлын төлөөлөгч 30 хүн бас л нэг нэгээрээ очиж, мөнгө нэхдэг. Хэдэн төгрөг авчихаад тэрүүгээрээ юу хийсэн нь мэдэгдэхгүй өнгөрдөг” гэхчлэн ихэд бухимдан өгүүллээ. Хэрэв үнэхээр иймэрхүү явдал болсон бол экс Хуульзүйн сайд маань яагаад шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авахуулаагүй чимээгүй өнгөрсөн юм бол доо. Харин өнөөдөр сөрөг хүчин байх үедээ ийн ярих нь “зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэгч болох шиг ээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ