Солонгос улс МХЕГ-тай хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

img

Манай улсын МХЕГ, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагтай байгуулсан Техник хамтын ажиллагааны хэлэлцээр гэрээний хугацааг сунгах, сургалтын зориулалттай автобус хүлээлцэх, 2014 оны хоёр байгууллагын хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурах зорилгоор тус агентлагийн ерөнхий захирал Им Сын Об тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна.

Техникийн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагаас бэлэглэж буй сургалтыг зориулалттай автобусыг МХЕГ-т хүлээлгэн өгчээ. Энэхүү автобус нь ямар нэг аж ахуйн нэгж, байгууллага дээр сургалт зохион явуулахад заавал өрөө, танхим, техник хэрэгсэл шаардахгүйгээр шууд явуулах боломжтой иж бүрэн тоноглогдсон, сургалтын зориулалттай юм.

Хоёр байгууллагын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол улс дахь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулахад БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн агентлаг нь арга туршлагаасаа хуваалцаж, дэмжлэг туслалцаа үзүүлдэг байна.

Тус байгуулагатай манай улсын МХЕГ сүүлийн арваад жилд хамтран ажиллаж байгаа аж. Гэрээ хэлэлцээрийн хүрээнд төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 90 гаруй төлөөлөл ХАБЭА-н сургалт, олон улсын хуралд оролцож, энэ чиглэлээр шинэ мэдлэг, мэдээлэл хуримтлуулсаны дотор мэргэжлийн хяналтын байгууллагаас 60 орчим байцаагч хамрагджээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ