Сирийн сөрөг хүчин энхийн хэлэлцээнд оролцоно
Сирийн сөрөг хүчин Швейцарийн Женев хотноо болох олон улсын энхийн хэлэлцээнд оролцохоор болсон гэж Сирийн Үндэсний эвсэл мэдэгдэл хийлээ. Тус улсад хоёр жил гаруй үргэлжилж буй иргэний дайныг түр засгийн газар байгуулах замаар дуусгах зорилготой уг хэлэлцээний өмнө тавих болзлуудыг уг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна
Бүслэгдсэн бүс нутгуудад тусламжийн байгууллагуудыг нэвтрэхийг зөвшөөрөх, улс төрийн хоригдлуудыг суллах баталгаа өгөхөөс гадна улс төрийн ямар ч хуралдаан улс төрийн шилжилт хийхэд үр нөлөөгөө үзүүлэх ёстой гэж мэдэгдэлд дурджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ