Суралцагсдын сурлагын амжилтыг харгалзан тэтгэлэг олгоно
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өмнөх хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж дууссан байсан учир энэ удаагийн хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Эрдэс баялгийн салбар дахь төрийн оролцоог бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд чадавхжуулж, ашигт малтмал эрэх, хайх олборлох үйл ажиллагаанд түүний оролцоог хязгаарлах, үндэсний аюулгүй байдал, байгаль, экэлогийн тэнцвэртэй байдал, хойч үеийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигт малтмалын зарим төрөл, ордыг нөөцлөн хадгалах гэсэн заалтууд нэмэх санал олонхын дэмжлэг авсан. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтад тусгахаар ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёолол тус бүрийг гишүүд нухацтай хэлэлцсэн бөгөөд зарчмын зөрүүтэй 69, найруулгын шинжтэй саналын 11 томьёоллоор санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон юм. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
₮
Эцсийн хэлэлцүүлэгт төслийн нэгдугээр зүйлийн “ хэсгийн “ тэтгэлэг олгоно. Хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлгийн доод хэмжээ нь 10 сарын турш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна гэснийг тэтгэлэг олгож болно. Үндэсний тэтгэлгийг хичээлийн нэг жилд олгох хугацаа, нэг сард олгох хэмжээг Засгийн газар тогтооно гэж өөрчилсүгэй гэснийг Боловсролын тухай хуулийн 28.1.8 – д заасны дагуу аттестатчилагдсан сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад, энэ хуулийн 7.1.1 – дМонгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014 – 2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно. Цаашид үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санлаар санал хураалгахад санал дэмжигдлээ. УИХ – ын гишүүн А. Бакей магадлан итгэмжлэгдсэн гэсэн үг нэмэх санал гаргасан нь одоогийн хэлэлцүүлэгээр оруулах боломжгүй гэлээ. УИХ – ын гишүүн Ч.Улаан 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна гэснийг тэтгэлэг олгож болно гэсэн тодорхойгүй болж байна гэсэн санал хэллээ.Нэгдсэн хуралдаанд төслийг хэлэлцүүлэн батлуулъя гэсэн санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж УИХ – ын гишүүн Р. Амаржаргал гишүүн эсрэг байр суурьтай байсан юм. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Болор, ажлын хэсэгт гишүүн С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг нар ажиллаж, байнгын хорооны ажлын хэсгээс боловсруулан хуралдаанд оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 100 гаруй санлын томъёоллоор санал хураалгасан юм.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ