“Уран барилга” ХК-ийн хувьцаа 15 хувиар өсчээ
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 25 ХК-ийн 47804 ширхэг хувьцаа арилжжээ. Мягмар гарагийн арилжаагаар нийтдээ 79 хэлцэл хийгдэж, 33 сая 395 мянга 502 мянган төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явуулсан байна.
ТОП-20 индекс 14419.50 нэгж болж, даваа гарагийнхаас 199.53 нэгжээр буюу 1.36 хувиар буурчээ. Өнөөдөр хувьцаа нь хамгийн өсөлттэй арилжаалагдсан компаниудаас дурдвал “Уран барилга” 15 хувь, “Оллоо” 7.44 хувь, “Гермес центр” 6.67 хувь, “Дархан нэхий” 5.60 хувиар тус тус өсчээ. Харин “Монгол керамик” 14.94 хувь, “Мах импекс” 9.43 хувь, “Бэрх Уул” 9.09 хувиар буурсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ