М.Энхболд намуудын дарга нарыг уулзалтад урив
Монголын улс төрийн намуудын дарга нарын нээлттэй уулзалт ярилцлага маргааш Улаанбаатар зочид буудалд 12 цагт болно. Энэхүү уулзалтыг МАН-ын дарга М.Энхболдын зүгээс санаачлан зохион байгуулж буй аж. Уулзалтаар улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллаж зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцах аж.
М.Энхболд өмнө нь олон намын төлөөллийг хангасан Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан арвин туршлагатай нэгэн. Хэдхэн хоногийн өмнө хуралдсан намын Их хурлынхаа төлөөлөгчдийн 90 гаруй хувийн дэмжлэгийг авч тус намын даргаар хоёр дахиа сонгогдоод байгаа түүний улс төрийн стратеги олон нийтийн анхаарлын төвд байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ