ДЦС-ийн өргөтгөлийн ажил 80 хувьтай байна

img

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвийн өгсөн үүрэг даалгаварын дагуу ДЦС-3 ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх ажлын явцтай ЭХЯ-ны ажлын хэсэг өчигдөр газар дээр нь очиж танилцсан байна.

dsa

Дулааны 3-р цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн хүрээнд ажлын байранд хийгдэж байгаа ажил болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлтийн явц гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдсэн гэнэ. Хуучин барилга буулгах, турбины суурийн ажил, хөргөх цамхгийн газар шороо болон суурийн ажил, турбин байрлуулах хэсгийн буулгалтын ажил тус тус бүрэн гүйцэд хийгджээ. Ил хувиарлах байгууламж дахь 110/10,5КВ-ын трансформаторын суурийн ажил, Хувиарлах байгууламжийн барилга, Насос станцын барилгын ажлууд 70-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Түүнчлэн турбин генераторыг суурилуулж, угсрах, хөргөх цамхагийн угсралт, эргэлтийн усны шугам хоолой угсрах, үндсэн барилгын сунгалтын ажлууд 2-40 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ бүхнийг нэгтгэж авч үзвэл Төслийн ажлын нийт гүйцэтгэл 80 хувьтай байна гэж ДЦС-3 ТӨХК-ын удирдлагууд хэллээ.

ds

Тоног төхөөрөмжийн хувьд хөргөх цамхаг, турбо-генератор, турбо-генераторын туслах тоноглолууд бүрэн үйлдвэрлэгдэж дууссан байна. Трансформаторын үйлдвэрлэлт 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тоног төхөөрөмж тээвэрлэлтийн хувьд Эрээн хотоос тоног төхөөрөмж ачсан 60 машин гарснаас 55 нь станцад ирсэн. Ажиллах хүчний хувьд 2013 оны арваннэгдүгээр сарын 7-ний байдлаар хятадын талаас нийт 107 хүн станцад ажиллаж байгаа аж. ДЦС-3 ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх ажлын явцтай танилцсан ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Х.Авирмэд, Диспетчерийн Үндэсний төвийн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер Г.Балжинням нар өргөтгөлийн ажил график төлөвлөгөөний дагуу чанартай сайн явж байгааг сайшаагаад ажлын явцын тухай мэдээллийг тухай бүр холбогдох хүмүүст цаг алдалгүй өгч байхыг анхааруулжээ. Мөн өвлийн ид ачааллын үед буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд анхныхаа цахилгаан дулааныг өгч эхлэх учраас туршилт тохируулгын ажилд онцгой анхаарахыг үүрэг болгосон байна. Өргөтгөлийн хэсэг ашиглалтанд орсноор үйлдвэрийн төлөвлөгөөнд өөрчлөлт орох учраас одооноос эхэлж Диспетчерийн Үндэсний төвд холбогдох мэдээллээ өгөх хэрэгтэй гэж ажлын хэсгийнхэн зөвлөв.

dfas

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

reus:
hujaa nar mundag hurdan hiij bgaa shuu. mongolchuud ch bas hiij chadna shuu dee
2013-11-12
батэрдэнэ :
энэ ч 12 сарын 31 гэхэд ашиглалтанд орно гэж худлаа даа.
2013-11-12