Саа өвчнөөр 13 хүүхэд амиа алджээ
Сири Улсад 14 жилийн дараа дахин бүртгэгдсэн саа өвчний вирус Пакистанаас гаралтай нь тогтоогдсон тухай дэлхийн эрүүл мэндийг хамгаалах холбооны дарга Браун Эвир мэдэгдлээ. Энэхүү аюултай вирусийн 14 тохиолдол Сири улсад бүртгэгдэж, 13 хүүхэд амиа алдаад байгаа юм.
Тус улсын эрүүл мэндий яам иргэний дайны улмаас эм тариа хомс байгаа учир, саа өвчин газар авах магадлалтай байгааг онцолжээ. Шинжилгээний дүнд энэ вирусээс Пакистанд бүртгэгдсэн хүүхдийн саа өвчний шинж тэмдэг илэрсэн гэнэ. Пакистанаас гаралтай саа өвчний вирус Израиль, Палестины нутаг дэвсгэрт илэрсэн аж. Халдварын шинж тэмдэг Ойрхи Дорнод түргэн тархаж байгаа учир 20 сая гаруй хүүхдэд вакцин хийхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ