Леди Гага “сансар”-т нислээ
Дуучин Леди Гага өнөөдөр сансарт ниссэн тухай “US Weekly” сэтгүүл мэдээллээ. Сансрын арилжааны анхны хөлөг “Верджин галактик”-ийг хөлөглөсөн дуучин сансарт тоглолтоо хийжээ. Тэгэхдээ сансрын тойрог зам бус тусгайлан бэлдсэн асар том байгууламжид, нисгэгчийн хувцас өмсөн хөөржээ. Дуучин энэхүү үзүүлбэрээ дуусгасны дараа хэвлэлийхэнд хандан “Та бүхний нүдэнд, дэлхийн урлагийн одуудаас би анх удаагаа сансарт нислээ. Миний хувьд гайхалтай мэдрэмж авлаа. Харин 2015 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр АНУ-ын “Верджин галактик” хөлгөөр задгай сансарт гарах болно. Энэ өдөр би бүх дэлхийд зориулан дуулна. Өнөөдрийн хийсэн үйлдэл минь зүгээр бие халаалт” гэжээ.
Түүний 2015 онд тойрог замд хийх тоглолтыг АНУ-ын Нью-Мексико муж дахь сансрын хөлөг хөөргөх “Спейспорт Америка” талбайд болох дуу хөгжмийн “Zero G-Colony” наадмын концертын талбайд шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ