Филиппинд дахиад хар салхи ойртож байна
Филиппин улсын “Минданао” аралд хар салхи ойртож байгаа тухай “BBC” агентлаг мэдээлэв. “Хайян” хар салхины гамшиг, хохирлыг арилгаж дуусаагүй байхад дахин нэг хар салхи ойртож байгаа гэжээ. Филиппин улсад “Зораида” /Zoraida/ хар салхи өмнөд нутгаар салхилахыг цаг уурчид анхаарууллаа. Хар салхины хурд 55 км/ц байх төлөвтэй гэнэ. Цаг уурчид энэ хар салхи хэр хэмжээний хохирол учруулах нь тааварлашгүй байгаа гэжээ. Тус улсын онцгой байдлын газрыхан “Минданао” аралыг 60 мянган иргэдийн нүүлгэн шилжүүлсэн байна.
Дашрамд дурьдахад“Хаян” хар салхи Хонконгийн эрэгт 550 км ойртсон гэнэ. Хонконгийн аврах багийн гишүүд хил орчмыг хамгаалалтадаа авч, иргэдийн хорогдох байр луу байршуулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ