Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн байна

img

 

Говийн бүсийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, Төвийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг голын сав газраар 8-13 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өнөөдрөөс хүйтэрч 4-6 градус хүйтэн байна.

.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ