Путин Вьетнамд айлчиллаа
Вьетнамын Ханой хотын олон улсын нисэх онгоцны буудалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр газардлаа. Вьетнам улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Шанг ордондоо Путинг хүлээн авч уулзсан байна. Ерөнхийлөгч Путин айлчлалынхаа хүрээнд тус улсын ерөнхий сайд Нгуен Тан Зунг болон Комунист намын дарга Нгуен Пху Трун нартай уулзахаар төлөвлөжээ.
В.Путин Вьетнам улсад гурав дахь удаагаа айлчилж буй нь энэ юм. Тэрбээр энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орны батлан хамгаалах хүчин, эрчим хүч, газрын тос, байгалийн хийн орд газруудын хaйгуулын салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх асуудлыг хөндөх аж. Мөн Вьетнам улс болон Гаалийн холбооны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг зорьж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ