Төсвийн байнгын хороо хуралдав
УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 08.00 цагаас хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн байна.
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад Ажлын хэсгээс хураалгасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд дээр зарим зохицуулалт, тодруулга хийх шаардлага гарсан тул өнөөдрийн хуралдаанд дахин санал хураалт явуулсныг гишүүд дэмжиж хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ