З.Энхболд: Ц.Нямдорж гишүүнээ амаа микрафоноос хол байлга

Улсын их хурлын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Ирэх оны төсвийн хуулийн хоёрдох хэлэлцүүлгийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оруулж ирсэн төсвийг хасах талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Би Хууль зүйн сайдын алба хашиж явсан. Хууль шүүхийн байгууллагын авилгал хээл хахуулийн асуудал хэрээс хэтэрсэн гэдгийг мэднэ. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн оруулж ирсэнээр шүүгчдийн цалинг хүссэнээр нь нэмж болохгүй” хэмээн бухимдлаа илэрхийлж, энэ үгээ хэлэхэд зарим үг нь дуулдахгүй замхарч байлаа. Түүний ийнхүү бухимдахыг харсан УИХ-ын дарга З.Энхболд “Ц.Нямдорж гишүүнээ амаа микрафоноос хол байлгахгүй бол ингэж муухай дуулддаг байхгүй юу” гэж нөхөрсөг зөвлөмж өглөө.
Н.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ