“Нэг цонхны үйлчилгээ”-ний талаар хэлэлцэж байна

img

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын Улсын зөвлөлгөөн Төрийн ордонд эхэллээ.  Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж сайжруулахтай холбогдсон “Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах” асуудлыг хэлэлцэж байгаа юм.

 

Өнөөдрийн байдлаар 21 аймгийн төв, 4 сум, нийслэлийн 9 дүүрэг, 3 хороонд нийтдээ 38 газар “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв байгуулагдан давхардсан тоогоор 7 сая 350 мянган иргэнд үйлчилжээ. Эдгээр төвүүд нь Засгийн газрын агентлагуудаас үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, иргэд нэг дор олон төрлийн үйлчилгээ  авч байгаа нь хүнд суртлыг багасгахад чиглэгдэж байгаа юм.

Зөвлөлгөөний нээлтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг оролцож Монгол улс, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний бүрэлдхүүн хэсэг болох “Иргэдэд төрийгн үйлчилгээг хүргэх” төслийн хүрээнд байгуулагдсан “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвүүдийн үйл ажиллагааг тогтворжуулах, иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан байна.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ