С.Бямбацогт оо, хүний кноп дардагаа больчих
УИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өөрийн гаргасан саналыг яагаад хассаныг тодруулсан юм. Тэрбээр “УИХ-ын гишүүдийн саналыг хүлээн авахдаа хурууны хээгээр авдаг больё. Тэгэхгүй бол гишүүд ирц бүрдүүлсэн гэж картаа уншуулчихаад гараад явчихдаг. Хавь ойрынхоо гишүүдийн өмнөөс санал хураалтын үеэр кноп дарж байна. Би хүртэл хүний кноп дараад хэцүү байна. Тэгээд ч хүний өмнөөс кноп дарж хууль баталдаг нь буруу. Үүнийг шийдэхээр мөнгө тусгасныг яагаад хассан юм бэ” гэж асуув.
Түүний асуултын хариуд нь УИХ-дарга З.Энхболд “Дэлхийн аль ч улс хурууны хээгээр хууль баталдаггүй. Болдоггүй гэдгийг зарим нэг улс баталчихсан байгаа. Гишүүд ажилдаа ирж байгааг хурууны хээгээр баталгаажуулж байгаа. Харин С.Бямбацогт гишүүнээ, та өөрөө хүний кноп дардагаа больчих хэрэгтэй” хэмээн сануулав.
Н.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ