Хэлли Берри: Майли Сайрус яг одоо гутралын үедээ яваа

img

“Оскар” хүртсэн анхны өнгөт арьстан эмэгтэй бол АНУ-ын нэрт жүжигчин Хэлли Мария Берри юм. 2013 оны 40-өөс дээш насны хамгийн үзэсгэлэнтэй одоор шалгарсан түүнээс  “People” сэтгүүл ярилцлага авчээ. Тэрбээр шинэхэн хүнээ хүлээн аваад сарын хугацаа ч өнгөрөөгүй байгаа билээ.

.

-Хоёулаа уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү. Таны амьдралыг бүрэн илэрхийлэх бүтээлд тоглосон гэж боддог уу?

-Мэдээж хэрэг. “Амьд хүүхэлдэй”, “Амгалан орон”, “Хайрын солиорол”, “Бумеранг”, “Мангасуудын үдэшлэг”, “Далайн шуурга”, “Муур эмэгтэй”, “Тэнэгүүд яагаад дурладаг вэ” зэрэг киноны нэр нь өөр хоорондоо ондоо сонсогдож байгаа ч бүгээрээ л миний тухай л өгүүлдэг. Анх Чикаго руу аялснаар 1980 онд загвар өмсөгч, жүжигчний гараа нь эхэлсэн. Миний анхны киноны төсөл “Gordon Lake” продакшны бүтээсэн “Chicago Force” төсөл байв. Энэ үеэс л жүжигчний ур чадвар, нэр хүнд нь өсч эхэлсэн дээ.

:

-Жүжигчин, загвар өмсөгч мэргэжилтэй 1980-аад онд гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа оролцож байсан шүү дээ. 1986 онд африк-америк гаралтай АНУ-ын анхны дэд миссээр шалгарсан. 2007 онд “In Touch” сэтгүүлээс шалгаруулдаг “40 настай гоо бүсгүйчүүд” жагсаалтыг тэргүүлсэн удаатай?

-Өнгөрсөнг санахад таатай л байна. Би тийм өндөр биш л дээ. Уг нь загвар өмсөгчид чинь өндөр туранхай бас маш гоё цагаан арьстай байдаг. Харин надад бүгдээрээ байгаагүй. 1980-1985 оны хооронд таван титимийн тэмцээнд хүчээ үзэж байлаа. Даанч ийм өчүүхэн шалтгаанаас болж эхний 15-т ч багтаж чадаггүй байсан. Миний өмнө хуурамч инээмсэглэлээр инээсэн цагаан арьстай өндөр охидууд яасан их түрүүлж байваа. Харин 1986 онд болсон АНУ-ын миссийн үеэр хамаг хүчээ гаргасны дараа зоригийг минь үнэлж дэд миссээр тодруулсан. Бас тэр жилдээ “Miss World Pageant”-д зургадугаар байрт орсон.

:

-Жүжигчин хүнд карьераа амжилттай хадгалах шидэт арга таныхаар бол юу вэ?

-Эхнээсээ өөрийгөө сайн жүжигчин гэж үзэж байгаа бол хамгийн гол нь сайн жүжигчдээс ялгарах нь чухал. Гол нь таныг шууд анзаарах ёстой. Үсээ богино тайруулсны дараа хүмүүс намайг анзаарах болсон. Манайхан үсээ тайруулсныг минь хараад эхэндээ бүх юм дууслаа гэж үзэж байсан. Гэвч хэдэн долоо хоногийн дараа энэ нь зөв шийдэл байсныг тэд ойлгосон.

:

-Саяхныг хүртэл та дахин хэзээ ч гэрлэхгүй гэж мэдэгдэж байсан. Харин өдгөө айлын эзэгтэй боллоо шүү дээ?

-Үнэн хэрэгтээ бол өмнөх амьдрал сэтгэлийг минь ихэд гонсойлгосон. Гэр бүлийн амьдралаас олон сөрөг нөлөө надад хуримтлагдсан. Гэхдээ одоо бүх юм өөрөөр эргэж байна. Ямартаа ч эцсийн мөчид зөвхөн өөртөө итгэлтэй болоод зогсохгүй нөхөртөө ч итгэх итгэл төрсөн. Ийм мэдрэмж төрүүлсэн Мартинесдаа баярлалаа. Ямар нэгэн юмыг урьдчилан таамаглах, төлөвлөхийг би хүсэхээ больсон. Одоо байгаа амьдралдаа илүү сэтгэл хангалуун байна.

:

-Интернэтээр таны талаар нэлээд цуурхал тархсан байдаг. Ээлжит азгүй дурлалаасаа болоод хүчээр Оливиэр Мартинезтэй гэрлэсэн гэх юм байна лээ?

-Харамсалтай юм. Би өмнө нь хайртай хүн минь араар тавьж, хий дэмий өнгөрүүлсэн он жилээ эргэн дурсахад, амьдрах хүсэл үгүй болдог юм билээ. Анхны нөхрөөсөө салах үед би амиа егүүтгэх оролдлого хийж байлаа. Гарааж дотроо машиндаа сууж, хөдөлгүүрээ асаагаад орхисон. Машин дотроо угаартах үед ээж маань санаанд орсон. Хамгийн дотно хүнтэйгээ салах ёс гүйцэтгэлгүйгээр хорвоог орхих нь дэндүү амиа бодсон хэрэг байлаа. Тиймээс хөдөлгүүрээ унтраасан. Харин дараа нь өөр хүнтэй гэр бүл болж дөрвөн жил амьдарсан. Би цаг наргүй ажиллаж, байнга зураг авалтад орж байлаа. Үүний дүнд ч “Оскар” хүртсэн. Гэтэл шагнал авснаас хэдэн хоногийн дараа эр нөхөр маань араар тавьсныг мэдсэн юм. Сандра Боллак бид хоёр хоёулаа Оскар авсан, шагнал авсаныхаа төлөө хоёулаа нөхрийнхөө үнэнг мэдсэн. Дахиад л амьдрал утга учиргүй, хоосон зүйл болон хувирч амиа егүүтгэхийг завдах гэж байхад ээж минь чамд амралт хэрэгтэй гээд гэрээс хөөгөөд гаргасан. Испанид байх хугацаандаа Оливиэр Мартинезтэй танилцсан юм. Тэгээд л амьдрал минь шинээр эхэлж, гэдсэнд минь хүүхэд бүрэлдэж эхэлсэн.

:

-Та өмнө нь хоёр удаа гэрлэж байсан биз дээ?

-Тиймээ. Анхны гэрлэлт маань бейсболын тоглогч Дэвид Жастайк байсан. Түүнтэй гурван жил амьдраад салсан. Дараа нь 2001-2005 оны хооронд Эрик Бенеттай гэрлэж, нэг охинтой болсон.

:

-40 гарсан хойноо хүүхэд төрүүлнэ гэсэн шийдвэр бараг л эмэгтэйчүүд гаргадаггүй шүү?

-Намайг хөл хүнд болсон талаар эмч нар хэлэхэд би их аз жаргалтай байсан. Жирэмсний шинж тэмдэг илрэх бүрийд ихэд баярлаж байсан. Тэр байтугай эвгүй мэдрэмж төрөхөд ч аз жаргалтай л байсан. Учир нь тэдгээр эвгүй мэдрэмж нь ээж болох гэсэн мэдрэмжийн хувьд зүйрлэшгүй өчүүхэн зүйл юм шүү дээ. Удалгүй охин маань төрсөн. Жирэмсэн байхдаа гомдоллодог эмэгтэйчүүдийг би ер ойлгодоггүй юм.

:

-Хоёр хүүхдээ ямар хүмүүжилтэй байгаасай гэж хүсч байна?

-Би дуучин Майли Сайрусийг сайн мэднэ. Түүнтэй “Hollywood star” гэх нэвтрүүлгийг нэг хэсэг хамт хөтөлж байлаа. Тэр үед мөр хүрсэн бор үстэй, нүүрээ ч буддаггүй хөөрхөн охин байсан. Харин одоо юу юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Хүн хувьсан өөрчлөгдөхийг түүнээс л мэдэж авлаа. Би тун удахгүй өөр хүн болж ирж магад шүү. Майли Сайрус яг одоо гутралын үедээ явж байна. Өсвөр насны охидууд анхны хайраасаа шарх авахаараа ингэж авирладаг.  /Инээв/

:

-Та саяхан од жүжигчдийг мөрдөх папарацийг хориглох тухай санаачилга гаргасан байсан. Магадгүй, энэ нь та охиныхоо ирээдүйн төлөө санаа зовсных байх?

-Та голыг нь олоод хэлчихлээ. Мэдээж, охиныхоо ирээдүйд санаа зовж байгаа тул уг асуудлыг дэвшүүлсэн юм. Холливудын оддын хүүхдүүдийн хувийн амьдрал эрх чөлөөтэй байх эрх нь хамгаалалтгүй байдаг. Би хувьдаа охиныг маань хэн нэгэн сэтгүүлч араас нь мөрдөх аюул тулгараасай гэж хүсэхгүй байна. Хүүхдүүд үүнээс болж хохирох ёсгүй. Гэхдээ шар хэвлэлийнхний дурангаас бүрэн ангижрах нь юу л бол. Гэвч бидний хувийн амьдралын талаар элдвийг бичихээ больчихвол сайхан  байх болно.

:

-“People” сэтгүүлээс гаргасан “Дэлхийн үзэсгэлэнт 50 эмэгтэй”-н номер нэг, дэлхийн хамгийн дур булаам эмэгтэй жагсаалтын нэгдүгээрт долоон удаа, “Бүх цаг үеийн халуухан 100 эмэгтэй”-н 35 дугаарт, “Empire” сэтгүүлийн “Дур булаам 100 одод” жагсаалтын 23 дугаарт орж байсан. Төрсөн ч та энэ бүх шалгаруулалтад түрүүлэхээр харагдаж байна?

-Хүмүүс нээрээ биднийг хөөргөх юм аа. Ухаангүй хүн байвал бараг л энэ бүхнийг сонсоод тэнгэрт нисэхээр байна шүү дээ. Тэгэхдээ хүний арьс суларч үрчлээтэх нь арчаагүйн шинж гэж би үздэг.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бибиби:
энд ердөөсөө майлигийн тухай яриагүй байна
2013-11-13
reader..:
goy jvjigchin goy ch biyee awch yawdag..
2013-11-13
ариунаа :
муур эмэгтэй кино бол гайхамшигт бүтээл
2013-11-13