“Хаян” хар салхи Вьетнамыг дайрч өнгөрөв

img

Филиппин улсад олон мянган хүний амийг авч одсон “Хаян” хар салхи Хятадын хилийн ойролцоо Вьетнамын эх газарт ирлээ. Эрэг дагуух 600 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ аж. Хар салхины улмаас Вьетнамд зургаан хүн амь үрэгдсэн мэдээлэл иржээ.

“Хаян” хар салхи Вьетнамын эргээс Хятадын Хайнан арал, Гуандун, Гуанши мужууд руу чиглэх юм байна. Хаян шуурга Филиппинийг дайран өнгөрөхдөө тавдугаар зэрэглэлийн аюулын түвшинтэй байж хоёр өдрийн турш онц байдал зарласан байна. Халуун орны хар салхи маш их хохирол учруулдаг бөгөөд түүхэнд хамгийн их хохирол учруулсан тохиолдлуудаас дурьдвал, 1937 онд Хонг Конгт 11 мянга, 1959 онд Японд “Вера” хар салхи 5238 хүн, 1975 онд Хятадад “Нина” хар салхи 229 мянган хүн, 1991 онд Филлипинд “Телма” хар салхи 17 мянган хүнийг амийг авчээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ