Дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг байсан Дианна гүнжийн өмсөж байсан алтлаг шаргал даашинзыг ирэх сарын 9-ны өдөр албан ёсоор дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Дуудлага худалдааны эхлэх үнэ нь 80 мянган евро байх гэнэ. Ордны хэвлэлийн албанаас мэдэгдэж буйгаар, дуудлага худалдаанаас олох бүх мөнгийг хүүхдийн байгууллагад хандивлах гэнэ.
Их Британийн Хатан хаан II Элизабет, 1982 онд угсаа залгамжлах хунтайж Уиллиам мэндлэхэд Дианна гүнжид уг даашинзыг бэлэг болгон өгч байжээ. Энэхүү даашинзыг Дианна гүнж амиа алдахаасаа нэг өдрийн өмнө өмсөж, хүлээн авалтад оржээ. Харамсалтай нь 1997 онд найз залуу Доди Фаейдын хамт Парисын нэгэн туннельд авто машины ослоор нас барсан юм. Гүнж тэр үед даашинзаа Уиллиамын өрөөнд үлдээн гадагш гарсанаас хойш 30 жилийн турш хунтайжийн өрөөнд хадгалагдсан байна.
Хунтайж Уиллиам “Би ээжийгээ энэ даашинзыг өмсөөд миний өрөөнд орж ирснийг санаж байна. Тэр яг л сахиусан тэнгэр шиг харагдаж байсан. Ээжийгээ амиа алдсанаас хойш “Сахиусан тэнгэр” гэж нэрлэсэн энэ даашинзыг би өрөөндөө олон жил хадгалж, яг л өмнөх шигээ орж ирэхийг хүсдэг байлаа. Одоо ээжийгээ зүрх сэтгэлээсээ чөлөөлөхийн тулд зарахаар боллоо” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |