Хан-Уулд 298 обеъкт, Сүхбаатарт 323 ажлын байр бүртгэлгүй байжээ

img

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Татварын Ерөнхий Газрын даргын хамтарсан захирамжын дагуу нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг есдүгээр сард Налайх, Багахангай, Багануур дүүрэгт эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар нийт  29469 объект тооллогод хамрагдснаас 7803 объектын материал шалгагдсан, 18982 объектын материалыг цахим хэлбэрт оруулсан, үлдсэн объектын материал шалгагдах явц үргэлжилж байгаа.

Тооллогын явцад 969 объект,1507 ажлын байрыг шинээр нэмж илрүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар 1958511,4 мянган төгрөг, патентаар  54442,2 мянган төгрөг, жишиг татвараар 412633,6 мянган төгрөг газрын ҮХЭХАТ –аар  1427.4 мянган төгрөг  нийт 2427014,6 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Дүүргүүдээс Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт илүү эрчимтэй явагдаж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт  298 обеъкт, Сүхбаатар дүүрэгт 323 ажлын байр огт бүртгэлгүй байсныг шинээр нэмж илрүүлжээ.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ