Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөг батлав

img

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг улирал тутам танилцуулж байхыг сайд Л.Гансүх, Д.Зоригт, Х.Баттулга нарт даалгасан байна. Төлөвлөгөөний дагуу агаарын чанарыг сайжруулах бүс тогтоон, гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх тооцоо, судалгаа хийх, шалгуур хангасан айл өрхийн цахилгааны үнийг 50 хувь бууруулах, 5, 6 дугаар цахилгаан станцын барилгын ажлыг энэ онд эхлүүлж 2013 онд эхний ээлжийг ашиглалтад оруулах, нам даралтын зуухыг хэсэгчилсэн халаалтын системд холбох, хагас коксжсон түлшний цогцолбор байгуулах,  хийн түлш ашиглах гэрийн зуух бүтээж турших, шаардагдах хөрөнгийг босгохын тулд Засгийн газрын бонд гаргах, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. УИХ-ын тогтоолын хүрээнд 2011-2012 онд агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар, 2012-2013 онд 80 хувиар бууруулж, 2013-2014 онд хотын агаарын чанарыг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буюу стандарт түвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өвлийн улиралд гэр хорооллын дээгүүр утаа угаар сааралтан харагддаг ч харин зайсан болон хотын өмнөд хэсгээр утаа харьцангуй бага харагддаг билээ. Гэр хорооллынхон гэртээ түүхий нүүрс шатаадаг болохоор хотын агаарын бохирдлыг гэр хороолол л үүсгээд байна гэж манайд мэдээллээд байда. Энэ үнэхээр үнэн гэж үү? Үгүй шүү дээ. Хотын өмнөд хэсэг утаа багатай харин гэр хороолол л утаан дунд харагдаад байдаг нь улаанбаатар хотын газарзүйн онцлог болон уур амьсгалтай холбоотой юм. Өвлийн улиралд дулааны хэм өглөө болон үдээс хойш -20 хэм, орой үдэш -40 хэм хүртэл хүйтэрдэг. Харин хотын урд хэсэгт Богдхан уул дүнхийн сүндэрлэнэ. Бүхий л шөнийн турш хуралдсан хүйтэн агаар нь өглөөнөөс эхлэн өдрийн турш -20 хэм болтол буурч 500метрийн өндрөөс хүйтэн агаар доошилдог байна. Энэхүү хүйтэн агаарын урсгал Богд уулын ар бэлийг даган өмнөөс хойд зүгрүү салхины урсгал бий болдог байна. Түүнчлэн зүүн өмнөөс мандах нарны илч голчлон хойд зүгт тусахаас гадна гэр хорооллын айл бүр гал түлж хотын хойд хэсгийн агаар мандал халж хөнгөн болох ба тэрхүү хөнгөн агаар нь дээш хөөрөн бүхий л өдрийн турш өмнөөс хойд зүгрүү салхины урсгал бий болдог. Улаанбаатарын гурван цахилгаан станц нь ерөнхийдөө хотын баруун өмнө байрлах ба тэндээс гарах утаа нь агаарын урсгалыг даган явсаар гэр хорооллын дээгүүр 100-аад метрийн өндөрт нүүгэлтэн харагддаг байна. Харин гэр хорооллын айлуудын намхан яндангаас гарах утаа газраас ердөө 5 метрийн өндөрт л харагддаг. Тэрхүү 5 метрт хуралдах утаанаас дээш 95 метрийн өндөрт байгаа нь цахилгаан станцын утаа юм. Иймээс мэдээллийн хэрэгсэл эрх мэдэлтнүүдийн хэлээд байгаа шиг гэр хороолол л голчлон дангаараа агаарын бохирдлыг үүсгээд байгаа хэрэг ердөө ч биш юм. Гэр хорооллынхон нь энэ сэдвийн хэлмэгдэгсэд болоод байгаа төдийгүй цахилгаан станцаас гарах утаа агаарын бохирдлоос болж хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс болж байна. Хотын цаг агаар, газарзүйн байрлалын онцлогоос болж цахилгаан станцад өдөр бүр шатаах 10000 тн ( гэр хороололд шатаадаг нүүрснээс 8-10 дахин их) нүүрсний утаа нь гэр хорооллын дээгүүр бөөгнөрдөг. Энэ үлэмж хэмжээний утаа угаараас болж жил бүр 500 хүн үхэж, 3000 хүн өвчинд шаналж байна. Xамгийн аюултай нь жирэмсэн эхчүүд нүүрсний утаанд агуулагдах мөнгөн усны нөлөөнөөс болж зулбах, төрөлхийн гажигтай өвчтэй хүүхдүүд төрөх нь эрс ихэсч байгаа.
2011-12-19