Иргэдийн 600 гаруй сая төгрөгийг хэмнэжээ
Дэлхийн банкны судалгаагаар Төрийн үйлчилгээний цахим машин буюу “ТҮЦ машин” ажиллаж эхэлснээр иргэдийн 600 гаруй сая төгрөгийг хэмнэсэн гэсэн судалгааг гаргажээ. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж цаг мөнгийг хэмнэх болсон ТҮЦ машинаас иргэний бүртгэлийн 6 төрлийн болон бусад лавлагааг авах боломжтой байдаг билээ.
Түүнчлэн Монголын ТҮЦ машин нэвтрүүлсэн туршлагыг Гүрж улс судлах асуудлаар хүсэлтээ ирүүлсэн аж.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ