Таван одтой зочид буудлын бассейнд хүүхэд осолджээ

img

Тэрэлжийн таван одтой зочид буудалд очиж үзээгүй хүн Монголд олон. Энгийн иргэд очиж хоноглох нь битгий хэл үүдээр нь шагайлтгүй. Энэхүү тансаг зэрэглэлийн гэх  зочид буудалд Монголын баячууд амралт зугаалга, алжаал ядаргаагаа тайлдаг болсон бөгөөд  “Гацуурт” компанийн Л.Чинбатын эзэмшлийнх гэдгийг мэдэхгүй хүн ховорхон болов уу. Одоогоор тус зочид буудал нь “Гацуурт”-ын Л.Чинбатын охин “Монгол HD” телевизийн захирал Ч.Номингийн “Тэрэлж сүйх” компанийн нэр дээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 2-ны өдөр уг зочид буудлын бассейнд да настай охин унаж амиа алдсан харамсалтай  хэрэг гарчээ.

6

Дэлхийн стандартыг бүрэн хангасан хэмээн сурталчилж, хоногийн нэг сая төгрөгөөр үйлчилдэг хэрнээ уг таван одтой зочид буудалд наад захын аврах хантааз байхгүй байжээ. Дэлхийн стандартаар бол таван одтой зочид буудалд аврагч, эмч ажиллаж байх ёстой гэнэ. Хэрэв аврагч ажиллаж байсан бол ядаж ганц аврах хантааз худалдаж аваад тавьчихсан бол  гурван настай охин аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй.

6

Тэрхүү эмгэнэлт явдлын талаар дурдахаасаа илүү өдөртөө хэдэн саяын ашиг олдог тус компани таван одтой тансаг зэрэглэлийнхээ зочид буудалд ганц аврагч ажиллуулж яагаад болоогүй юм бэ гэсэн асуултыг тавихад хүргэж байна.

6

Аврагчийн сарын цалин 800 мянга гэвэл нэг нөхрийн ганц өдөр хонох мөнгө биш гэж үү.  Усанд осолдсон охинд наад захын эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлээгүйгээс болж цаг алджээ.  Тус зочид буудалд анхан шатны эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх эмч байхгүй байсан гэнэ. Амиа алдсан охины аав, ээжийг тус буудлынхан буруутгаж байгаа гэнэ. Үнэндээ үрээ алдсан тэд өөрсдийгөө хичнээн их харааж байгааг хэлэх аргагүй ч амрагчдынхаа тав тух, аюулгүй байдлыг хангах нь тус зочид буудлынхны хүлээсэн үүрэг. Өндөр үнэтэй үйлчилгээ авч байгаагийнхаа хариуд үйлүүлэгч тэднээс өндөр үүрэг, хариуцлага нэхэх эрхтэй.

6

Н.Ган

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ayulgui baidlig hangaj chadaagui n buudliin buruu yalanguya 5 odtoi buudal shuu dee ali ch ornii basseind zaaval avragch buyu ayulgui baidlig hyangch hun baih yostoi. aldsan hun arvan tamtai shuu dee.
2013-11-14
zocnid:
eooh hoorhiig..buudliin hariutslag cultai holbootoi
2013-11-13
zocnin:
usand oruulah bisn.usruu unaad.celj cnadahgvi hvvhed us zalguad amia aldsan bn sndee.hoorhii.uid hoorhon deer m aldcnih gej.ter dor n gargaj cnadaagvi l bn da.ej etseg uahav dee oorsdiigoo haraaj zvheed bosood ireh bisn ..gol n ene buudliin basseinii ajilcnid gej aimaar.enend tsever hariytslag!!!!
2013-11-13
irgen:
nastai uree usand oruulaad yugaa boddog bna???haana haanaa asuudal
2013-11-13
mgll:
huuhdee asran harj hamgaalj chadahgui baij yun ch tansag yumand durlamtgai yum be? etseg ehiinh ni buruu. ted yu hiij baisan yum. ewiidee nyalah amitan. bodohoos aimaar yum. um ma ni badme hum. hoit toroldoo sain etseg ehiig olj toroh boltugai.
2013-11-13
true:
aimar ym a gadnaa gylaltsag dotroo palantsag ym a gj gants avrah hantaaz avaad tavichah mungu ene buudald bhgui bololtoi
2013-11-13
kuku:
etseg eh n yogaa hiij bsiin
2013-11-13
zochin:
zochid buudlaas hohiroliin tulbur garguulj abah heregtei.
2013-11-13
zochin:
ulaanbaatar zochid buudliig hen 5 odtoi gehiin tiim buudal chin gadna uzemjeesee l ehelne. manaihan ugaasaa neg yumiig togs hiij chaddag humuus bish shu de. ter etseg ehiin ch buruu bas bn yamr ch hamgaalaltgui ter joohon ohinoo yu hiij bassend bailgadiin bee oorsdoo yu hiij baisiin balai yumnuud
2013-11-13
zochin:
"ulaanbaatar" zochid buudal ni 5 odtoi gesen mortloo naad zakhiin ariun tsever bolon tokjijolt baidaggui. mongold 5 odtoi buudliin standart gej baina uu?
2013-11-13
it hun:
basseind hun samasargui unahad dohiolol ugdug medregch bdag yum shdee. er ni busad humuust handaj helehed alivaa business hiihed mergejliin medeelliin tehnologiin shiidel gargadag companiar buh sudalgaa shinjilgee hiilgeed buteegdehuun uilchilgee avch bh heregtei. ene 5 odtoi buudliin galiin dohiolol, gal untraah, aulgui bdliin management zereg ni yu l bga bol doo. ter buudlaanhaa it -g mergejliin companier shinjluuleed uzeerei gej zuvlue.
2013-11-13
tuya:
yaasan nariin garuud ve???denduu yumaa, mungunii mashinuud aa gej
2013-11-13
irgen:
unen shuu hariutslagagui bn shuu dee
2013-11-13
zochin:
bayachuud hetsuu. ednii televiz zohiogchiin buteeliig ashiglasan tulburuu ch ugduggui gesen
2013-11-13