“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр танилцуулж байхыг даалгав

img

Засгийн газрын хуралдаанаар   “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн явцын талаар хэлэлцэв. Энэ дагуу хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжинд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг хавсралтаар баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 75 мянга, бүсийн тулгуур төв болон аймгийн төвд 25 мянга хүртэл барилга барих юм. Хавсралтад заасан барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Хөтөлбөрт хамрагдсан барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилт олгосон банк,  санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, аж ахуйн нэгжүүдийн хийсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар судлан, санал боловсруулж ирэх оны 1 дүгээр сард багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд бэлтгэх юм байна. Барилга, хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрт заасан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр боллоо. Газар чөлөөлөх, хамгаалалтад авах, техникийн нөхцөл олгох, зураг төслийг хянаж, зөвшөөрөх, магадлал хийх, барилгын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах шийдвэрийг тухай бүр нь шуурхай гаргаж байхыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн I, III улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Шадар сайд М.Энхболдод даалгав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

You've imperssed us all with that posting!
2011-12-30
" Халхын голын дайнд амь үрэгдсэн 3000 дайчид уйлж байгаа. Яагаад зайсан толгойг эвдлэн сүйтгэж зугаа цэнгэлийн газар болгохын төлөө улайрна вэ гэж. Энэ уудам нутагт орон сууц барьж амьдрах газар олдохгүй байна уу гэж. Юуны төлөө амь үрэгдсэн баартруудын, түүхэн үйл явдлын үнэ цэнийг уландаа гишгэнэ вэ гэж. Баатарлаг дайчиддаа зориулан үлдээсэн эх нутгийнх нь ногоон орон зайг юун төлөө ийн сүйтгэнэ хэмээн тэдний гэгээн сүнс харуусан уйлна." гэсэн богинохон боловч үнэн үгтэй бичвэрийг уншсанаа саначихлаа. Уг нь бол бид зайсанд анхнаасаа орон сууцны хороолол ч бай өөр ямар нэгэн өндөр барилга барих ёсгүй байсан юм. Улаанбаатарт гадаадын бусад оронд байдаг шиг ард олон амралт чөлөөт цагаараа үр хүүхдээ дагуулаад зүгээр л нэг салхинд гарах стресээ тайлах нийтийн сайхан цэцэрлэгт хүрээлэн хэд байдаг билээ. Ганц ч байхгүй шүү дээ. Зайсанг бүхэлд нь тийм л цэцэрлэгт хүрээлэн болгох байсан юм. Гэр бүлээрээ чимээ аниргүй, уудам ногоон хүрээлэнд бидэнд ийм эх оронг үлдээж өгсөн эрэлхэг баатруудыг дурсан ямар үнэ цэнэтэй эх орон болохыг хүүрнэх тийм л газар болгох ёстой байлаа. Гэвч одоо нэгэнт энд аль хэдийн монголчуудын нэгээхэн хэсэг аль хэдийн амьдралаа төвхнүүлээд байна. Баян цатгалан энээ тэрээгээрээ дуудуулж байгаа ч тэд бидний нэг хэсэг. Тиймээс бид одоо энэ үүссэн бухимдал асуудлыг хамтдаа хэрхэн шийдэх вэ гэдгээ бодох цаг болоод байна. Нэг нэгэндээ уурлаж хорсох биш хамтдаа асуудлаа шийдэхийн тулд хүн болгон өөрт байгаа нийтэд тустай санаа бодлоо бусадтай хуваалцан хамтдаа хэрэгжүүлье. Бид бүгдээрээ монгол хүн болохоор бидний хэлэх санал бүхэн монгол хүн, монголын ирээдүйн төлөө байх болно. Харин одоо өөрт байгаа хэдэн саналаа та бүхэнтэйгээ товчхон хуваалцая. Баян ч бай ядуу ч бай бид монголчууд. Зайсан ч бай баянхошуу хайлааст г.м гэр хороолол ч бай бүгд улаанбаатар хотын нэгээхэн хэсэг. Баячуудын хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан байгаа л бол гэр хороололд ч адилхан л байх ёстой. Энэ бол МУ-ын үндсэн хуулийн 14-ын 2-т нийцсэн зүйл юм. орон сууцны хороолол болон гэр хорооллын халаалтын талаар надад нэг санал байгаа юм. Үүнээс хойш улаанбаатарт томоохон орон сууц, барилга байгууламжаас бусад сууц, байгууламжийн халаалтанд керосин ашиглах нь зүйтэй юм. Хагас кокс, нүүрс г.мийн зүйлийг хэрэглэхээ больцгооё. Монгол улс нь газрын тосны ордтой. Манай дорнод болон дорно-говь аймгийн нутагт орших газрын тосны ордоос одоогоор хятадын компани олборлолт хийж байна. Тэндээс жилдээ дунджаар 500000тн газрын тос олборлодог. Гэтэл улаанбаатарын томоохон орон сууцны хороолол болон барилга байгууламжаас бусад бүх сууцанд 200000тн газрын тос л байхад нийтэд нь өвлийн халаалт дулааны хэрэгцээг нь хангаад байж чадна. Харамсалтай нь манайд газрын тос боловсруулах компани үйлдвэр байхгүй болохоор л бензин шатахуун г.м газрын тосны бүтээгдэхүүн гэж хэлж болох зүйлийг оросоос импортолж байгаа ч одоогоор дорно-говийн зүүн баян, сайншанд болон дархан уул аймаг гэсэн 3 газарт газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Тиймээс 2 жилийн дараагаар бидэнд керосин байхгүй гэсэн зовлон алга болно. Улсад нь газрын тосны орд, түүнийг боловсруулах үйлдвэр аль аль нь байхад нийслэлдээ халаалтанд керосин биш нүүрс хэрэглэх тэнэг улс дэлхийд хаана ч байхгүй гэдгийг шийдвэр гаргагч эрхмүүд сайн ойлгох хэрэгтэй. Монголчууд бид эх орны хөрсөнд байгаа баялгаа бүгдийг нь хятад руу урсгаж орхихгүйн тулд 76-д хүчтэй шаардлага тавих ёстой энэ л бидний хийж чадах зүйл. Халаалтанд керосин хэрэглэвэл улаанбаатарын агаарын бохирдлын 10 хувийг шийдлээ гэсэн үг. Харин үлдэгдэл 90 хувь бол цахилгаан станцаас шалтгаалах юм. Цахилгаан станцын утаа нь голчлон гэр хорооллын хэсэг буюу хотын хойд хэсэгт бөөгнөрөн аймшигт гамшгийн үр Цахилгаан станцаас ялгарах утаа нь 5хан км-ийн зайтай орших зайсан толгой хавьд ч тархах юм. Иймээс улаанбаатарын цахилгаан станцуудыг 3 жилийн дараагаас эрчим хүч үйлдвэрлэхийг нь зогсоож Чандганы цахилгаан станцаас улаанбаатарыг эрчим хүчээр хангавал цахилгаан станцаас гарах хорт утаа 50 хувь багасна. 5 жилийн дараа оросоос байгалийн хийн дамжуулах хоолой тавих болохоор цахилгаан станцын үлдсэн 50/орон сууцны халаалт/ хувид нь байгалийн хий юмуу нүүрсний хий ашигласнаар цахилгаан станцаас ялгарах утаа үндсээрээ шийдэгдэж байгаа юм. Цахилгаан станцын утааг 3 жилийн дараа 50 хувийг, 5жилийн дараа гэхэд 100 хувь үгүй хийхийг зайсан толгойд амьдрагсад ч гэр хорооллынхон ч энэхүү хорт утааны хөнөөлийг амсагч хэн боловч нэгдэн 76-аас шаардан үүний төлөө хатуу тэмцэцгээе.
2011-12-20
xexexxexexexexe oron syytsnii yne byygaad bgamyyy osood bgaamyyy tamineeee.....xxaxaxaxa
2011-11-30
oron suutsnii une buuj bna shvv dee baylalaa.oshoo buugaasai
2011-11-30
Çà ¯õýð í¿äýí Ýíõáîëä Ýêî êîíñòðàêøíààðàà áààõàí ëóéâàð õèéæ, ìàëûí õàøàà áðàüæ ìîíãîë÷óóäûã îðóóëàõ íü äýý. Óëààíáààòàðûí õàìàã ãàçðààñ ëóéâàð õèéãýýä õàíààã¿é, îäîî ìàëûéí õàøàà áàðüæ èðãýäèéã îðóóëæ áàñ õàíààã¿é. òÝÐ 40, 100 ìÿíãàí îðîí ñóóöààð ÷ õàíàõã¿é. Ìîíãîë÷óóäûã ¿õýýä áàéâàë Îíöãîé êîìèññûí ìºí㺺ð æààõàí òóéëàõ þìñàí ãýæ ìºðººäººä ë..... Ýíõáîëä åð íü õ¿í ¿õýõýýð íýã èõ áàÿðëàäàã þì. Òýð æèë ÿàëàà äàà. íèñäýã òýðýãíèé îñîë áîëîîîä 15 õ¿í íàñ áàðàõàä íýã èõ áàÿðëàæ íýðèéã íü ÷àíãààð óíøèæ, èíýýãýý áèç äýý.
2011-11-30