Күрдүүд тусгаар улс байгуулахыг хүсэв
Тусгаар улс байгуулахыг хүсч байгаагаа Сирийн күрдүүд албан ёсоор мэдээллээ. Сирийн зүүн хойд хэсэгт амьдардаг күрдүүд уг мэдэгдлээ Засгийн газартаа хүргүүлсэн байна.
Энэхүү мэдэгдлийг Турктэй хил залгаа оршдог Камишлы хотод болсон хоёр өдрийн хэлэлцүүлгийн дараа гаргажээ. Сири дэх күрдийн бүс нутаг дэвсгэрийг гурван мужид хувааж, муж болгон өөрийн чуулгантай болгохоор төлөвлөжээ. Мэргэжилтнүүдийн мэдэгдэж буйгаар энэ шийдвэр Туркийн күрдүүдийг дэмжиж, тусгаар улсаа зарлахад хүргэж болзошгүй хэмээн Сири, Туркийн эрх баригчид үзэж байна.
Күрд үндэстний нийт тоо 20-40 саяын хооронд хэлбэлздэг. Судалгаагаар Туркт 15 сая, Иранд 7-8 сая күрд амьдардаг. Уг хоёр орны эрх баригчид үндэстний хэт үзэл давамгайлахаас зайлсхийхийн тулд бага ястнуудыг хүн амын тооллогод хамруулдаггүй гэжээ. Сирийн хувьд 1-2 сая күрд иргэнтэй гэж үздэг. Тэднээс 800 мянга нь тус орны иргэншилгүй учраас хууль бусаар оршиж сууж буйд тооцогддог аж. Иракт орших Курдистаны Засгийн газраас тус улсад 5.3 сая күрд үндэстэн амьдардаг гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ