Хоригдлууд хар салхи дэгдэхэд оргожээ
Филиппиний цагдаагийхан онц байдал зарлажээ. Хаян хар салхи шоронгийн орчинд дэгдэх үед хоригдлууд оргож амжсан байна. Байгалийн гамшигаас үүдэн, хяналт суларсаныг далимдуулан хэд хэдэн харгалзагчийг хүндээр гэмтээж Таклобан хотод байрлалтай Ахирм шоронгоос 90 гаруй хоригдол оргосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус улсад олон тооны халдлага үйлдэж, барууны орнуудын дипломат төлөөлөгчдийн болон аюулгүй байдлын газрууд тэрчлэн нефтийн орд газар гэх мэт аж үйлдвэрийн объектуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан онц ноцтой хоригдлуудыг тус хорих ангид хорьдог ажээ. Энд нийт 650 орчим хоригдол байдаг гэнэ.
Цагдаагийн ерөнхий командлагч Икрам Дина ард түмэндээ хандаж “Та бүхэн айх хэрэгггүй. Бид бүх хүчээрээ ажиллаж байгаа. Тэднийг “Хаян” хар салхи шиг хохирол учруулахаас өмнө барих болно” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ