Ногоон хөгжлийн дээд хэмжээний форум болов

img

Монгол Улсын Ногоон хөгжлийн дээд хэмжээний форум өнөөдөр Төрийн ордонд болcон байна. Форумыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, НҮБ-ын Суурин зохицуулагч Сезин Синаноглу нар нээж, “Ногоон хөгжлийн талаар баримтлах Монгол Улсын үндэсний стратеги: өнөөгийн нөхцөл байдал, боломж, саад бэрхшээл сэдвээр Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Монгол Улс болон Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг дэмжихэд зориулсан /PAGE/ Ногоон Эдийн засгийн төлөөх Түншлэлийн түнш байгууллагуудыг төлөөлсөн нэгдсэн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтсийн дарга А.Энхбат нар илтгэл тавьсан байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, газрын дарга, мэргэжилтэн, аймаг, нийслэлийн засаг дарга, орлогч дарга нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцжээ.Уг дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын хөгжлийн төлөвлөлтийг ногоон эдийн засгийн тусламжтайгаар сайжруулах бололцооны талаар шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудын ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх харилцан ярилцлага өрнүүлсэн юм. Ингэснээр Монгол Улс PAGE буюу “Ногоон эдийн засгийн төлөөх Түншлэл”-ийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг эхлүүлж, мөн УИХ-ын чуулганаар Ногоон хөгжлийн үзэл баримтлалын баримт бичгийг хэлэлцэх цаг үетэй тохируулан ногоон хөгжлийн асуудлыг хэлэлцэх боломжийг олгож байгаа юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
page-iig mongold heregjuulehed irgenii niigmiihen ih uuregtei dee.tednii tuluulliig oroltsuulaagui ni bodlogotoi biz dee.iim baidlaar ch tur irgenii niigem hamtarch ajillana gedeg yu l bol doo
2013-11-13