ТОП-20 индекс 1.7 хувиар өсчээ
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 18 компанийн 2142 ширхэг хувьцаа арилжээ. Лхагва гарагийн арилжаагаар нийт 31 хэлцэл хийгдсэн бөгөөд 30 сая 837 мянга 183 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийгджээ.
ТОП-20 индекс 14664.54 нэгж болж, 245.04 хувиар буюу 1.7 хувиар өссөн байна. Энэ өдөр хувьцаа нь хамгийн өсөлттэй арилжаалагдсан компаниудаас дурдвал “Өндөрхаан” 15 хувь, “Дөрвөн Уул” 14.98 хувь, “Уран барилга” 14.95 хувь байна. Харин “Эрээнцав” 9.78 хувь, “Цагаан толгой” 8.73 хувь, “Могойн гол” 4.32 хувиар тус тус хувьцааны ханш нь буурчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ