Майли Сайрус найздаа зориулсан шивээсээ арилгуулжээ

img

Хачирхалтай үйлдэл, этгээд аашаараа олныг гайхшруулж, сүүлийн үед шар хэвлэлийн гол бай болж буй 20 настай дуучин Майли Сайрус сүйт залуу Лайам Хемсвортоос салаад удаагүй байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр дуучин бүсгүй “Твиттер” хуудаснаа Хемсвортийг дагахаа больж, фэйсбүүкээсээ түүнийг хассан байна.

1

Австралийн жүжигчин Хемсворт болон Майли нар 2009 онд “The Last Song” киноны үеэр танилцаж байсан бөгөөд хосууд өнгөрсөн жилийн  зургадугаар сард сүй тавих ёслолдоо зориулан хос шивээс хийлгэж байжээ. Майли Сайрус гар дээрх “Би энэ амьдралдаа үүрд чинийх байх болно. Би чамд хайртай” гэх шивээсээ арилгасан байна. Харин Лайам Хемсворт өөрийнхөө “Твиттер”-т шивээсээ арилгуулж байгаа зургаа тавьжээ.

1

Түүний гар дээр “Би чамайг хэзээ ч уйлуулахгүй, яагаад гэвэл би чамд хайртай Майли Сайрус” гэсэн үг шивээстэй байсан юм. Лайам Хемсворт Мексикийн жүжигчин Эйза Гонзалезтэй тун удахгүй сүй тавихаар болсон тухайгаа уг зургийнхаа дор бичжээ.

1

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkk:
hyamdhan ch amitad yumaadaa
2013-11-18
ghhgg:
майли өөрөө тэнэгтээгүй байсан бол буцаад ирэх л байсан байх даа. даанч өөрөө арай дэндүү балай балай үйлдэл гаргаад байсий. тэгэхээр чинь салсан нь оносон байн гэж бодно шд. хемсворт нь яджийхад юун ч амархан өөр хүүхэнтэй болоод, тэрэнтэйгээ юун ч хурдан сүй тавьдий.
2013-11-14