Гадаад худалдаа санхүүжилтийн зөвлөгөөн боллоо
Гадаад худалдааны санхүүжилтийн зөвлөгөөн өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим \МҮХАҮТ\-д боллоо. МҮХАҮТ Худалдаа хөгжлийн банктай хамтран гадаад худалдаа эрхлэгчид болон харилцагч байгууллагууддаа худалдааны санхүүжилтийн цогц мэдээллийг хүргэх, өртөг багатайгаар санхүүжилтийн арга хэрэгслийг ашиглах зөвлөмжийг өгч байгаа юм.
1
Гадаад худалдаа өссөн ч валютын нөөц хомс байхад гадаад худалдааны санхүүжилтийг ашиглах нь урьдчилгаа өгөх болоод өндөр хүүтэй зээл авах эрсдлээс хамгаалдаг байна. Одоогоор гадаад худалдааны санхүүжилт олгодог 34 компанитай Худалдаа хөгжлийн банк хамтарч ажиллаж байгаа. Тогтмол экспорт импортын үйл ажиллагаа явуулж байгаа 300 гаруй байгууллага, иргэн дээрх боломжийг нээлттэй ашиглаж болох юм байна.
1
Д.Адъяасүрэн: Манайх боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна
1
МХҮАҮТ-ын Экспортыг дэмжих, хөгжүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Адъяасүрэнтэй ярилцлаа.
1
-Өнөөдрийн зөвлөгөөн гадаад худалдаа эрхлэгчдэд ямар өгөөжтэй вэ?
-Ач холбогдол их. Монгол улсын эдийн засагт гадаад худалдааны санхүүжилтийн олон арга хэрэгсэл байдаг. Тэр бүх арга хэрэгслийг манай гадаад худалдаа эрхлэгчид бүрэн ашиглаж чаддаггүй. Тиймээс зөвлөгөөнөөр энэ арга хэрэгслүүдийг яаж ашиглах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар боломж байгааг танилцуулж байна. Түүнээс гадна Засгийн газраас гаргаж байгаа зээлийн гол бодлого жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн санхүүжилт байдаг. Үүнийг банкны системээр данжуулан яаж ашиглах, энэ санхүүжилтийг ашиглахдаа ямар үйл ажиллагаанд түлхүү ашиглах нь чухал. Тоног төхөөрөмж авах, бүтээгдэхүүн экспортлоход тодорхой хэмжээний санхүүжилт дутахад энэ зээлийг ашиглаж болдог.
Нэг ёсондоо, харьцангуй бага зээлийн хүүг төлөх боломжтой. Худалдаа, хөгжлийн банк гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой Европ, Хятад, Тайвань, Япон, ОХУ-ын гээд олон банктай хамтарч ажилладаг.
1
-Жишээн дээр тайлбарлавал?
-Жишээ нь, Италитай боловсруулсан ноолуур экспортлох гэрээтэй нэг байгууллага байлаа. Гэтэл түүхий эд худалдаж авах санхүүгийн эх үүсвэр байхгүй бол яах вэ. Гэрээний дагуу Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Европын банкнаас экспортын санхүүжилтыг авах боломжтой. Ингээд түүхий эдээ бэлдээд, бүтээгдэхүүнээ боловсруулчихна. Худалдан авч байгаа байгууллага маань тодорхой хэмжээний хугацаатайгаар олон улсад хэрэглэдэг санхүүжилтийн механизмыг хэрэглэж байна гэсэн үг.
1
-Энэ боломжийг манай гадаад худалдаа эрхлэгчид хангалттай ашиглаж чадахгүй байна уу?
-Жил бүр тодорхой хэмжээний эх үүсвэр батлагдчихсан байдаг. Түүнийгээ манайх бүрэн ашиглаж чаддаггүй. Манайх зүгээр л бизнесийн зээлийг ашигладаг. Экспортод зориулсан зээл, гадаад худалдаанд зориулсан зээлийн хүү харьцангуй бага. Зах зээлээс нь хамаараад тухайн улсад зориулагдсан экспорт, импортын санхүүжилт хамаагүй бага хүүтэй байдаг.
1
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ