
“Алтан дорнод Монгол” компаниас их хэмжээний төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Ажлын хэсгийн тайлантай Засгийн газрын гишүүд танилцав. Үүнтэй холбогдуулан тус компанийн татварын өр, төлбөрийг барагдуулах гэрээний төслийг ажлын хэсгийн хүрээнд боловсруулан ирэх оны эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн дарга Д.Баттөрд даалгалаа. Ажлын явцыг жилд 2 удаа Засгийн газарт танилцуулж байхыг үүрэг болгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ