Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуралдана

img

Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагаас Төрийн ордны  “А” танхимд хуралдана. Хуралдаанаар  “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын лсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд хуоалдаж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ