Өнөөдөр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр

img

Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг байна. Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Энэ удаа “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” уриан дор тэмдэглэнэ. Дэлхий нийтэд энэ өвчнөөр өвдсөн иргэдийн тоо Хятад, Энэтхэг улсын хүн амын дараа орохоор болжээ. Манай орны хувьд өнгөрсөн оныхоос 13,2 хувиар нэмэгджээ. 10000 хүн ам тутамд уг өвчин эрэгтэйчүүдэд 43,1, эмэгтэйчүүдэд 50,6 хувь, насны бүлгээр нь авч үзвэл 45-65 насанд 8774 тохиодол илэрч байгаа аж.

Байршил буюу бүсээр нь харьцуулж үзэхэд 10000 хүн амд Улаанбаатар хотод 39,6, төвийн бүсийн аймгуудаас Дархан-Уул 98,1, Өмнөговь 47,1, Сэлэнгэ 44,6 хувь тохиолдож байгаа нь хамгийн их үзүүлэлттэйд хамаарч байна.

ДЭМБ-ын үзэж байгаагаар дэлхийн нийтэд зүрх судасны эмгэгээс шалтгаалсан нас баралтын 80 хувийг чихрийн шижин өвчний хоёрдугаар хэв шинж бүрдүүлж байна. Иймд чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга нь иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилах болохыг холбогдох мэргэжилтнүүд хэлж байсан.

Энэ өвчин нь 35-аас дээш насныханд тохиолдох нь их гэж үздэг боловч сүүлийн үед залуужиж байгаа аж. Мөн ойрын хамаатан чихрийн шижин өвчтнй байвал уг өвчнөөр өвлчлөх магадлалтай юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайн байна уу:
одоо 1-р эмнэлгийн диабетийн төв дээр үнэгүй оношилгоо явагдах гэж байна, мөн үүнтэй холбоотой олон ажлууд хийгдэж байгаа
2014-11-14
kkkkkkk:
tegeed ymar arga hemjee dorvitoi ym zohion baiguulj bgaam bee onoodor ymar ch medelel alga bitgii show daad bai
2013-11-14