Сирийн сөрөг хүчин удирдлагаа сонгожээ

img

Сирийн сөрөг хүчний Үндэсний эвслийн байгууллага удирдлагаа сонгожээ. “Түр Засгийн газар”-ын ерөнхий сайд Ахмад Тумегийн орлогчийг сонгож баталгаажуулсан байна. Дөрвөн сайдын суудалд нэр дэвшигчид хангалттай санал авч чадсангүй. Хувьсгалт, сөрөг хүчний Үндэсний эвслийн удирдлага Стамбул хотноо хуралдаж “Түр Засгийн газар”-ын есөн гишүүнийг давхар сонгожээ. Тэд ажлаа хүлээн авсаны дараа Сирийн босогчдын хяналтад байгаа нутаг дэвсгэрт ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Ерөнхий сайд Ахмад Тумегийн орлогчоор санхүүч Эйяд аль-Кудси сонгогджээ. Батлан хамгаалахын, Хууль зүйн, Эдийн засгийн болон Сангийн сайд нар тушаалаа хүлээн авч ажлаа хийж эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар санал бага авсан нэр дэвшигчдийн оронд шинэ хүмүүсийг танилцуулахаар болсон гэнэ. Сирийн сөрөг хүчнээс энэ сарын 21-нээс өмнө танхимаа бүрдүүлэхээ ард түмэндээ амласан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ