Нарлаг Филиппинд юу тохиолдов оо
Зөвхөн Таклобан хот гэхэд л 10 мянган хүн шуурганд амиа алдаад байна гэж НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулагч Валери Амос мэдэгдлээ. НҮБ байгалийн гамшигт нэрвэгдээд орон гэрээ алдсан хүмүүсийн тоо 660 мянга болсныг сануулжээ. Өчигдөр гэхэд “Зораида” хэмээх далайн хар шуурга маш хурдтайгаар тус орныг чиглэж байгааг цаг уурчид мэдээллээ.
5
Фото: (TED ALJIBE - AFP/Getty Images)
Өчигдрийн байдлаар Герман нэг сая еврогийн нэмэлт тусламжийг өгөхөөр болсон байна. Их Британи 10 сая фунтын тусламж үзүүлж, цэргийн хөлөг онгоцоо Филиппинд илгээж байна.
5
Фото: (TED ALJIBE - AFP/Getty Images)
Филиппин улсад “Зораида” /Zoraida/ хар салхи өмнөд нутгаар салхилахыг цаг уурчид анхаарууллаа. Хар салхины хурд 55 км/ц байх төлөвтэй гэнэ. Шуурга 13-14-нд гамшгийн бүсээс өмнөх мужуудаар дайрах ажээ.
5
Фото: (NOEL CELIS - AFP/Getty Images)
Хар салхины улмаас сүйдсэн “Пало” зочид буудлыг тонож эхэлжээ.
6
Фото: (Dondi Tawatao - AFP/Getty Images)
Тусламжийн барааг хүлээж буй Филиппинчүүд. ДЭМБ-аас тус улсын иргэдийн ихэнх нь хүнсний дутагдалд орсон гэжээ.
5
Фото: (Handout - AFP/Getty Images)
Арваннэгдүгээр сарын 13-ны өдөр. Таклобан хотод 100 гаруй хүн амь үрэгдсэн байна. Салхины хурд 379 км/цагт хүрч, ширүүн бороо орох үеэр байшин барилгууд эвдэрч, хөрсний нуралт үүссэний зэрэгцээ зарим хэсэгт цахилгаан, холбоо харилцааны шугамууд гэмтжээ.
6
Фото: (Handout - AFP/Getty Images)
2012 онд Бофа хэмээх хар шуурга Филиппиний өмнөд хэсгийг дайрах үеэр 1000 гаруй хүн амь насаа алджээ.
5
Фото: (Handout - AFP/Getty Images)
Энэхүү байгалийн гамшигаас болж 10 мянган иргэн амиа алджээ. Хар салхи Филиппиний зүүн зүгээс 375км\цаг буюу бараг уралдааны автомашины хурдтай тэнцэхүйц хурдтай байжээ.
6
Фото: (Handout - AFP/Getty Images)
Филиппиний цаг уурчдын өгүүлж буйгаар, хар салхи “Хаян” /орон нутгийн хэллэгээр “Йоланда”/ нь энэ онд тус арлыг дайрсан хамгийн хүчирхэг хар шуурга бөгөөд таван баллын хэмжүүрээр авч үзвэл хамгийн аюултайд тооцогдохоор байна гэжээ.
6
Фото: (JAY DIRECTO - AFP/Getty Images)
Хамгийн эхний тусламжийн багаар АНУ-ын усан цэргийн дайчид багтжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгель 20 сая ам.долларын тусламж түүний дотор 55 тонн хүнс, ариун цэврийн хэрэглэлийг Филиппиний талд хүлээлгэн өгчээ.
6
Фото: (TED ALJIBE - AFP/Getty Images)
Уг гамшгаас үүдэлтэй хөрсний гулгаа, моднуудын хугарал уналтын улмаас хүний амь эрсдэн, олон мянган хүмүүс орон гэрээ орхиж, нүүлгэн шилжүүлэх төвүүдэд хоргодсон байна.
6
Фото: (TED ALJIBE - AFP/Getty Images)
Филиппиний Ерөнхийлөгч Бениньо Акино телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ бүх нийтээр залбирахыг уриалжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ