60-80 хувь нь дугаарын хязгаарлалтыг цуцалъя гэж санал өгчээ
Нийслэлийн иргэдээс зам засварын ажил дууссан, хүйтний улирлал эхлэж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай саналыг НЗДТГ-т удаа дараа ирүүлж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, иргэдээс санал авч эхэллээ.
Өчигдрөөс эхлэн 48 цагийн хугацаанд “Хүйтний улиралтай холбогдуулан дугаарын хязгаарлалтгүй болохыг Та дэмжиж байна уу” гэсэн асуулттай санал асуулгыг НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook /Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn сайтуудаар авч байна. Харин өчигдрийн байдлаар буюу 24 цагийн үр дүнгээс харахад цахим санал асуулгад оролцогчдын 60-80 хувь нь дугаарын хязгаарлалтыг өвөл цуцалъя гэж санал өгчээ.
Санал асуулга өнөөдөр үргэлжилж өмнөх өдрийн үр дүнтэй нэгтгэснээр эцсийн хариу гарах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ